Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Гадаад орчны хүйтэн температурыг цэвдэгтэй хөрс рүү дамжуулж тухайн орчноо хөргөж хөлдөөнө гэсэн үг юм. Хөргөлтийн шингэнд нүүрс хүчлийн давхар ислийг (CO2) ашигласан. Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм.
Асфальтан хучилттай авто замын хотойлт суулт мөн барилгын хагарал цуурал, эвдрэлийг зогсоохын тулд цэвдгийн гэсэлтийг тогтоон барих ёстой.
Үүний тулд Монгол орны нөхцөлд арав гаруй жил туршиж, практикт нэвтрүүлсэн хөргөгч хоолой Термосифоныг авто замын далангийн мөн барилгын суурийн доор суурилуулдаг.
Манай компанийн хувьд эдгээр ажлуудыг олон жилийн судалгааны үндсэн дээр амьдрал практикт нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.