Уурхай болон барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг хянахад хөрсний чулуулгийн туршилт, судалгаа маш чухал үүрэгтэй байдаг. Уурхайн төлөвлөлт хийх үед геотехникийн нөхцөлийг дутуу үнэлснээс, судалгаа хангалтгүй хийснээс шалтгаалж бүтээн байгуулалт болон олборлолтын үед хөрсний чулуулгийн хяналт алдагдах нь гулсалт нуралтад хүргэж үүнээс үүдсэн ажил зогсох, үр ашиг, үйл ажиллагааг саатуулдаг. Геотехникийн судалгааг урьдчилан гүйцэтгэсэнээр бүтээн байгуулалтыг тогтмол үр ашигтай байлгаж болно.