Геофизикийн хайгуул

Геофизикийн хайгуул

Геофизикийн хайгуул

БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЭЛГИЙН АН-4 АВТО ЗАМ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоноос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинтын хийлийн боомт хүртэлх авто замын инженер геологи, цэвдэг хөрсний судалгаа, геофизикийн цахилгаан хайгуулын ажлыг хиийлээ.

Уг ажлыг:

  • ЗТХЯ
  • Азийн хөгжлийн банк
  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Б.Баян-Амгалан
  • Ай Си Ти Сайн Консалтинг ХХК
  • Гүйцэтгэгч компаний хүсэлтээр

Геокрио ХХК-н гүйцэтгэх захирал цэвдэг судлаач доктор (Ph.D) Я.Жамбалжаваар ахлуулсан баг 2022 оны 5-6 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто замын хэсгүүдэд геофизикийн цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийж, хэмжилтээ баталгаажуулах, дээж авч, цэвдгийн температур хэмжих зорилгоор цооногууд өрөмдсөн. Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам нь цэвдгийн үргэлжилсэн болон тасалданги тархалтай бүслүүрт оршдог. Өрөмдлөг болон геофизикийн хэмжилтээр авто замын бүрэлдэхүүн хэсгүүдэд мөсний агууламж ихтэй цэвдэг илэрсэн.

Энэхүү зам нь Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгууд ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу Баруун босоо тэнхлэгийн 745 км авто замын хэсэг юм.

  • Тайлбар
  • Сэтгэгдэл
Авто замын инженер геологи, цэвдэг хөрсний судалгаа, геофизикийн ажил