Цэвдэг хөрстэй газар барилга барих технелоги

Цэвдэг хөрстэй газар барилга барих технелоги

Цэвдэг хөрстэй газар барилга барих технелоги

Монгол орны цэвдэг нь нийт 16 аймгийн 105 сумын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээтэйгээр тархсан байдаг. Үүнээс гадна нийт 57 сум, суурингийн төвүүд цэвдэг хөрсөн дээр оршдог бөгөөд эдгээр сум сууринд барьсан барилга байгууламжууд хэв гажилтанд орж зарим нь ашиглалтаас гарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд баригдсан барилга байгууламжууд нь 1-5 жилийн дотор хэв гажилтанд орж байна.

Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын буурь суурийн норм ба дүрмээр (БНбД 50-01-16) баригддаг боловч хэв гажилтанд орж эвдэрч ашиглах боломжгүй болж байна.

БНбД 50-01-16-н 4.4.3 дахь заалт

Олон жилийн цэвдэг хөрсийг 1-р зарчмаар байгууламжийн буурь болгон ашиглахдаа ул хөрсийг хөлдүү байдалд нь хадгалах ба буурь суурийн зураг төсөлд тусгагдсан буурийн тооцоот дулааны горимыг хангахын тулд барилгын дор хүйтэн хөндий буюу хүйтэн нэгдүгээр давхар барих байгууламжийн бууринд агаар сэлгэж хөргөх яндан, суваг байрлуулах, Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж /УҮХТ/ тавих мөн түүнчилэн цэвдэг ул хөрсөнд байгууламжаас үзүүлэх дулааны нөлөөллийг арилгаж багасгах бусад арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй гэж заасан байдаг.

Дээр дурьдсан Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж гэдэг технелогийн олон улсын нэр томъёо буюу нэршил нь Термосифон хоолой юм.

Барилга, байшин барихдаа:

  • Талбайн инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ
  • Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш
  • Хэрэв цэвдэг хөрстэй бол Барилгын буурь суурийн норм, дүрмийг баримтал

Бидний Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрмийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудын маань нэг:

  • ЭМЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв, Голден прогресс ХХК-тай хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эмнэлгийн өргөтгөлийн барилгын буурийн цэвдгийн судалгааг хийж барилгын сууринд хөргөгч хоолой термосифонийг суулгаж өгөв.

Үүнд:

  • Налуу ууршуулагчтай, нэг босоо конденсатортой термосифонийг гадна талбайд тойруулж суурилуулсан бол
  • Налуу ууршуулагчтай, салаа конденсатортой термосифонуудийг Монгол улсад анх удаа барилгын суурийн доор суурилуулав.

Манай орны хувьд компанийн үүсгэн байгуулагч доктор /PhD/ Я.Жамбалжав цэвдгийн гэсэлтийг тогтоон барих технелогийг хөгжүүлж судалсаар өнөөдрийн байдлаар 3 төрлийн термосифоныг практикт нэвтрүүлээд байна.

  • Тайлбар
  • Сэтгэгдэл
Сүүлийн жилүүдэд баригдсан барилга байгууламжууд нь 1-5 жилийн дотор хэв гажилтанд орж байна.