Баруун бүсийн босоо тэнхэлгийн авто замын хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд Багц CW1-4 болох Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын хэсэг цэвдэгтэй бүсэд 2022 оны 5-6 сард цэвдгийн судалгаа хийж, 2022 оны 9-12 сарын хооронд замын далангийн 3 хэсэгт хөргөгч хоолой термосифоныг суулгаж өгөв.
Энэхүү замын хэсэгт термосифон хоолой маань өвлийн улиралд цэвдэг хөрсийг -20ºС хүртэл хөргөж байсан. Намар 8 сарын сүүлээр авсан мэдээгээр цэвдэг хөрсний температур хасах градустай байсан нь бидний технелоги маш сайн ажиллаж байгааг илтгэж байна.