Цэвдгийн тархалтаар тэргүүлэгч улсууд

Цэвдгийн тархалтаар тэргүүлэгч улсууд

Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан байх ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг. Улсаар яривал 48 орны газар нутагт цэвдэгтэй. Мөн нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. Үүнд:

  1. Орос
  2. Канад
  3. БНХАУ
  4. АНУ
  5. Монгол зэрэг 5 улс ордог.


(Канад улс цэвдгийн зураг)


(БНХАУ цэвдгийн зураг)


(АНУ цэвдгийн зураг)

1968-1971 оны ЗХУ, БНМАУ-ын хамтарсан геокриологийн экспедицийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63%-д тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй гэж тогтоосон байдаг. Гадна, дотны төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны цэвдгийг хянах 200 орчим цооногтой болсон байна. 2016 онд цэвдгийн шинэ зураг гаргасан. Шинэчилсэн зургаар Монгол орны газар нутгийн 29.3%-д цэвдэг нь тасалданги болон алаг цоог хэлбэртэйгээр тархсан гэсэн үр дүн гарсан.

Хамгийн хүйтэн цэвдэг Антарктид тивд - 23.6ºС температуртай байдаг бол хамгийн дулаан цэвдэг манай оронд л байна. Манай орны цэвдгийн температур - 5ºС-ээс 0 хэмийн хооронд оршдог. Мэдээж энэ цэвдэг дулааралтын нөлөөгөөр гэсэж байгаа. Тэг хэмд ойрхон нь үгүй болж байна.

Холбоотой мэдээ