Канад улсын Вайтхорс хотод 2024 оны 6 сарын 16-20 өдрүүдэд Олон улсын цэвдэг судлалын 12 дугаар хурал зохион байгуулагдлаа. Энэхүү хурал нь 5 жилд нэг удаа болдог бөгөөд дэлхийн 28 орны 460 гаруй судлаачид оролцож буй мөнх цэвдэг судлаачдын олон улсын хамгийн том хурал юм. Нийт 1400 гаруй төлөөлөгчид оролцсоноос 460 гаруй нь биечлэн, 1000 орчим нь цахимаар оролцож, 227 аман илтгэл, 199 ханын илтгэл, онлайнаар 67 илтгэл тавигдаж судлаачид судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж олон олон амжилтуудаа хуваалцлаа.
Тус хуралд Геокрио ХХК-н захирал цэвдэг судлаач доктор Я.Жамбалжав, НьюКон ХХК-н зөвлөх гавъяат барилгачин Н.Чойбалсан, ШУА-н Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын ажилчид оролцлоо.
Хурлын төгсгөлд Монгол улс 2026 онд Азийн цэвдгийн олон улсын хурлыг зохион байгуулах болсныг зараллаа. Уг хурлыг Геокрио ХХК болон бусад шинжлэх ухааны болон хувийн албан байгууллагууд хамтран зохион байгуулхаар болсон билээ.