Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм БНбД 50-01-16 (2016 он)
4.4.3. Олон жилийн цэвдэг хөрсийг 1 зарчмаар байгууламжийн буурь болгон ашиглахдаа ул хөрсийг хөлдүү байдалд нь хадгалах ба буурь, суурийн зураг төсөлд тусгагдсан буурийн тооцоот дулааны горимыг хангахын тулд барилгын доор салхижуулах хүйтэн хөндий буюу хүйтэн нэгдүгээр давхар барих, байгууламжийн бууринд агаар сэлгэж хөргөх яндан, суваг байрлуулах, Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж /УҮХТ/ тавих мөн түүнчилэн цэвдэг ул хөрсөнд байгууламжаас үзүүлэх дулааны нөлөөллийг арилгаж багасгах бусад арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй.
Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж /УҮХТ/ гэдэг нь олон улсын нэршлээрээ #ТЕРМОСИФОН хөргөгч хоолой маань юм.
Барилга, Байшин барихдаа
- Уг талбайн Инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ!
- Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш!
- Хэрэв #цэвдэг хөрстэй бол
- Барилгын буурь суурийн норм, дүрмийг заавал баримтал!
- Ингэвэл уг барилга урт наслах болно!