Геотехникийн хэмжилтийн багаж суурилуулав

Геотехникийн хэмжилтийн багаж суурилуулав

Манай компани нь Хишиг Юниверс ХХК-тай хамтран “Өсөх Зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Хүрэн Шанд” уурхайн ашиглалтын талбайн 5 цэгт геотехникийн цооног өрөмдөж тоноглох зорилготой ажлыг 2024 оны 5 сарын 03-20 хооронд өрөмдлөг, суурилуулалтын ажлыг ерөнхий инженер, гидрогеологич Я.Жамбалжаваар ахлуулсан баг хийж гүйцэтгэв.

Хэмжилт судалгаа хийх бүх нөхцөлийг хангаж ажилсан "Өсөх зоос" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

АНУ-н Geokon брэндийн пьезометр даралт, хөдөлгөөн мэдрэгч багжийг 4 өөр түвшинд мөн коаксиаль кабелийн хамт суурилуулснаар хөрсөнд гулсалт, суулт зэрэг хөдөлгөөн илэрвэл мэдрэх юм.

 

 

Холбоотой мэдээ